Америкийн “Кьюриосити” /Curiosity/ сансрын зонд Ангараг агариг дээр буухад бэлэн болоод байна гэж NASA уламжлав. Сансрын төхөөрөмжийн өртөг нь 2,5 сая доллар бөгөөд өнгөрсөн оны 11 –р сард хөөргөсөн. Одоо уг төхөөрөмж Улаан гаригийн орчимд байгаа бөгөөд эрдэмтэд түүнийг буулгах газрыг хйаж, түүний нислэгийн хамгийн оновчтой замыг тооцоолж байна. 4 тэрбум жилийн настай, 154 км диаметртэй Гейлын царын бүсийн хамгийн том гариг болох Ангараг гаригийн агаарын болон хөрсний судлагаа шинжилгээг “Кьюриосити “ нь явуулах юм. Сансрын хөлгийн бүхээгт оросын нейтроны спектрометр төхөөрөмж явна. Үүгээр улаан гаригийн гадаргууны эрдэсийн усны концентрацыг нэг метр хүртэл гүнд шинжлэх юм. “Кьюриосити” нь НАСАгийн хамгийн “оюунлаг” төхөөрөмжөөр тооцогдож буйюм. Төхөөрөмж Ангараг гаригийн нэг жилийг өнгөрөөх буюу энэ нь манай гаригийн 686 өдөр юм.