Олимпийн наадмын эхний долоо хоног багийн нийт дүнгээр лидерийг гаргасангүй. АНУ болон Хятад чухамдаа зуузай холбон давхиж байна. Нөгөөтэйгүүр, өрсөлдөөнтэй хэдхэн өдөр нь наадмын зохион байгуулагчдын болон шүүгчдийн алдаа дутагдалууд хийгээд алмайруулах Олимпийн нийт алдагдалуудыг илрүүлэхэд хүрэлцээтэй байв.

Олимпийн наадмын эхний долоо хоногт спорт сохирхогчдын онцгой анхаарал усан сэлэлт, жүдо бөхийн барилдаан, буудлага, жад болон хүнд атлетикт хандасан байв. Ялангуяа усан сэлэлтийн төрлүүдээр дэлхийд гайхагдсан АНУ-ын шигшээ багт тэмцээнүүдийн ийм хуваарьнь тасарч гархад нэмэр болов.Ингэхдээ Олимпийн наадмын усан сангуудад нилээд хэдэн шугиантай асуудал гарсан юм . Багийн 4 гишүүний 100 метрийн чөлөөт сээлтэнд америкчуудыг францчууд гүйцэж, 200 метрийн зайнд нэртэй эрвээхэй Майкл Фелпс өмнөд африкийн Чед Ле Клодод байраа алдасан. Гэхдээ америкчууд байраа алдалгүй, өөрийн хувийн төрлүдээр амжилтаа бэхжүүлж энгд гарсан төдийгүй бусад спортын төрлүүдэд ч тэгүүлж байна.

Олимпийн наадмын найман өдрийн дүнгээр Орос улсын шигшээ баг : 3 алт, 15 мөнгө болон 10 хүрэлтэй явж байна.Орос улсын жүдо бөхийн тамирчид Арсен Галстян, Мансур Исаев болон Тагир Хайбулаев нар Олимпийн энэ төрлийн алт хүртсэн юм. Одоо тэмцээний хоёр дахь долоо хоногт хамгийн их найдварыг өвөртөлж байна гэж оросын спортын тоймч Дмитрий Донской ийн ярьж байна: «Энэ утгаараа би бүх хүмүүстэй санал нэгтэй байна. Тэгээд би хөгжөөн дэмжигчийнхээ хувьд Орос улсын шигшээ багаас эдгээр медалиудаас боломжтой хирээрээ хүртэх байх гэж хүлээн сууна. Эхний долоо хоногийн хувьд гэвэл хамгийн сайхан гэнэтийн бэлгийг жүдогийн тамирчид гайхалтай барилаанаараа барьсан. Олон хүмүүс байр эзлэх нь эзлэнэ, гэхдээ алт гэж зүүдлээч үгүй байсан. Гэтэл оросын жүдочид шиг өөр ямарч орны бөх барилдсангүй, энэ бол гайхамшиг» гэж хэлсэн.

Оросын шигшээ багийн хүнд атлетийн гурван тамирчин Светлана Цурукаева, Наталья Заболотная болон Апти Аухадов нар Олимпкийн наадмын мөнгө хүртээд сэтгэл хангалуун байна. Уг нь бол бүгд л алтын төлөө өрсөлдөж байсан. Оросын гимнастикчдыг мөн ийм түүх хүлээж байв. Тэднийг хоёр удаа алт авахад нэг зууны хэдхэн дооль дутаж, мөнгө авлаа. Мэдээж хэрэг, хоёр мөнгө, нэг хүрэл авчирсан усны сэлэлтийн тамирчид биднийг баярлуулсан.

Гоё сайхан, шуугиан тарьсан байдлаараа усан сэлэлтийн тэмцээнүүд Олимпийн зохион байгуулагчдын хувьд багагуй уналт авчрав. Олимпийн усан сангийн индэрүүд хагас хоосон байв. Спортын бусад төрлүүдийн танхимд ч бас ийм байдлууд ажиглагдаж байв. Учир нь эдгээр байрууд нь Олимпийн гэр бүлүүдэд зориулагдсан байдаг байна. Энэ бол ивээн тэтгэгчид болон түншүүдийн суудал аж. Гэтэл тэд ихэнхдээ тэмцээнүүдэд ирдэггүй байна. Имй маягийн асуудлууд нь бусад спортын томоон хон арга хэмжээнүүдэд зөндөө л гардаг. Гэтэл Лондон байдлыг өөрчлөхийг ердөө ч оролдсонгүй гэж Чемпионат.com порталын ерөнхий редакторын орлогч Николай Петросян үзэж байна: « Одоо Зохион байгуулах хороо индэрийн суудалд хэнийг ч хамаагүй суулгахад хүрээд байна. Шүүмжлэлийн галыг өөр чиглэлд хандуулахын тулд оюутнууд, цэргүүдийг оруулахад хүрээд байна. Хэрвээ ийм том хэмжээний арга хэмжээн дээр индэр хоосон байвал энэ нь маш том уналт . Энэ нь системийн төгс бус, дутагдалтайг харуулж байна» гэж хэллээ.

Олимпийн наадмын тулгамдсан асуудлуудын дунд спортын объектуудад гар утасны холбоо муу ажиллаж байгааг шинжээчид болон сэтгүүчид шүүмжлээд амжсан. Тэд мөн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгийн түлхүүрийг гээсэн болон олимпийн бамбарыг “нуусан “сонин хачин түүхийг ярьцгааж байсан. Одооноос бамбарыг цэнгэлдэх хүрээлэн дотроос л харах боломжтой юм. Гэтэл тийшээ зөвхөн тасалбартай хүн л орно. Бадминтоны тэмцээн шүүж байсан шүүгчид олимпийн “од” бас болж амжлаа. Тэд бадминтоны 8 тамирчин бүсгүйчүүдийг тоглолтуудаас хассан. Мөн эрэгтэйчүүдийн гимнастикийн оноог буруу тоолсоноос болж шуугиан тарьсан.

Хэрвээ эдгээр бүх алдаа дутагдалууд үзэгч олон, тамирчид болон Олимпийн имиджид хор хөнөөл авчирдаг бол, ийм тулгамдсан асуудлууд нь зохион байгуулагчдын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Шинжээчид Лондонгийн тоглолтууд зардлаа нөхөж чадахгуй гэдгийг одооноос хэлж байна. Олимпийн наадмыг зохион явуулахад төлөвлөж байснаас арав дахин илүү зардал гаргажээ. Ингэхдээ өмнө хүлээж байснаас гурав дахин бага жуулчин иржээ.