Энэтхэг улс Ангараг гариг руу тойргийн станц хөөргөнө. Түүнийг хээргжүүлэх хөтөлбөрийг тус улсын Засгийн газар дэмжив. Төслийн өртөг 80 сая доллар. Ирэх оны 11-р сарын 26 нд уг төхөөрөмжийг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд 2014 оны 9-р сард станц Ангараг гаригт хүрэх ёстой аж. Үүний дараа Энэтхэгийн хөлөг Ангараг гариг дээр очсон зургаа дахь төхөөрөмж болох юм. Өмнө нь АНУ, Орос, ЕХ, Япон болон Хятад улс өөрийн “улаан гариг “руу судлгааны төхөөрөмжийг илгээсэн.