Орос улс баасан гаригт НҮБ- ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлэлцсэн Сирийн асуудлыг дэмжисэнгүй. Орос улсын НҮБ ын дэргэдэх байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэлдээ, тогтоол хор хөнөөлтэй, учир нь Кофи Аннаны энхийн замаар зохицуулах төлөвлөгөө болон Женевт хүрсэн тохиролцоонуудтай сөргөлдөж буй юм. Энэ үеэр НҮБ ын болон АОЛ ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан огцрох тухайгаа мэдэгдсэн, түүний үзэж байгаагаар мөргөлдөгч талууд буулт хийхийг хүсэхгүй байна. Сирид наймдугаар сар маш халуун болох нь: асадын эсрэг эвсэл нь сирийн асуудлыг НҮБ- ын АЗ- ийг тойрон гарч шийдэж магадгүй байна гэж шинжээчид үзэж байна.

Орос улс болон АНУ -ын ерөнхийлөгчид- Владимир Путин, Барак Обама нар Сирийг сүйрлээс аврахын тулд эр зориг, удирдагчийн шинж чанаруудыг гаргах ёстой . Энэ тухай “Минйи эцсийн зөвлөмжүүд” өгүүлэлдээ НҮБ -ын тусгай элч бичжээ. Кофи Аннан цэргийн хэрэгсэлүүдээр хямралыг шийдэх боломжгүй гэдэгт итгэлтэй байна. Сирийн сөрөг хүчин болон засгийн газарт нөлөөтэй бүх улс орнууд хүчин чармайлтуудаа нэгтгэн мөргөлдөөнтэй талуудыг яриа хэлэлцээний замаар тус улсын хямралыг шийдвэрлэхийг ятган ойлгуулах ёстой гэж зохиогч үзэж байна.

Аннан огцорсон ч, Сирид НҮБ –ын элч төлөөлөл байх ёстой гэж Москва үзэж байна. Түүнчлэн, Орос улс түншүүддээ хандан хүчин чармайлтуудаа нэгтгэн, хүчирхийллийг зогсоон, улстөрийн процессыг хангахыг уриаллаа.

Харин одоо Сирийн байдал өдөр ирэх тутамд хурцадсаар байна. Сөрөг хүчний өнгөрсөн долоо хоногийн гол зорилго Алеппод болж байгаа хүчтэй тулалдаан байв. Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, босогчдод хотыг хяналтандаа авах боломж гарвал, Сирид засгийн газрын цэргүүдээс чөлөөтэй бүс гарч ирэх аж. Үүн дээр нэмж хэлхэд Түрк улстай хиллэдэг шүү. ҮҮний дүнд “ливийн түүх” давтагдах эрсдэл улам нэмэгдэнэ: Алеппо нь Бенгази болж мэдэх юм.

Башар Асадыг эсэргүүцэгчдийн идэвхи эрс нэмэгдэж байгаад эргэлзэхийн ч хэрэггүй юм. Учир нь тэднийг гадаадаас дэмжиж байна. Хэрвээ өмөн нь аарбын холбоотнууд үүнийг үгүйсгэж байсан бол, одоо тэд өөрсдийн тусламжийн хэмжээг нуухгуй байх болжээ. Саяхны өдрүүдэд НАУ ын Төрийн департамент сирийн сөрөг хүчнийхэнд 25 сая доллар гаргав. Reuters агентлагийн уламжилснаар, Барак Обама хэдэн сарын өмнө сөрөг хүчнийхэнд цэргийнхний дэмжлэг үзүүлэх тухай даалгавар өгчээ. Түркийн нууц баазад америкийн тусгай албөныханыг илгээжээ. Чухамдаа Адан хотын орчимд сирийн босогчид байрлаж буй юм. Эдгээр албаны нууцын зэрэглэлийн мэдээлэл гадагшаа хальсныг нь зөвхөн цаг хугацаа л харуулах болно гэдэгт дорно-дахины судлаач Борис Долгов итгэлтэй байна: «АНУ ТТГ-раа болон түркийн сувгуудаар дамжуулан сирийн босогчдын чөлөөт ахмид болон бусад радикал байгууллагуудад зэр зэвсэг нийлүүлж, санхүүжилт олгож байна. Энэ бол аль эрт тодорхой болсон. Тзркэд Инджирлик гэж бааз бий. Энэхүү баазын орчимд сирийн зэвсэглэсэн босогчдын бүлгэмүүдийн штаб байрлаж байна. Баазад түркийн төлөөлөгчидтэй байнга холбоотой ажиллаж байгаа ТТГ –ын төлөөлөгчид байна. Зэр зэсвэгийн нийлүүлэлт аль эртнээс хийгдэж байна» гэж хэлсэн.

Вашингтон болон Анкара Сирийг тойрон маш их идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. ХМХ –үүдийн гаргасан тоо баримтаар сүүлийн саруудад сөрөг хүчнийхэнд буудлагын зэр зэвсэг төдийгүй, зөөврийн их бууны цогцолборуудыг нийлүүлжээ.

Гэтэл одоогийн байдлаар мөргөлдөөнтэй талуудын хооронд асуудлыг зөвшилцөх ялимгүй жаахан ч хөдөлгөөн гараагүй байна. Тэрч бүү хэл, өрөндөийн болон арабын орнуудын эвсэл сирийн асуудлыг шийдэхдээ НҮБ –ын АЗ -ийг тойрч гарч магадагүй байна. Сирид нэвтрэн орж болзошгүй ажлын бэлтгэл эхлээд байна. Геополитикийн сонирхолууд байгаа цагт оюун ухааны маргашгүй баримт үйлчлэхгүй. Тэгээд ч “геополитика “гэдэг сайхан үгээр бүс нутгийн нефтийн баялагт хяналт тогтоох хүслийг хааж байхад уу.