Хятадын усан сэлэлтийн тамирчин Сунь Ян 1500 метрийн зайны сэлэлтийн төрөлд олимпийн алт авлаа. Тэр уг зайг 14:31,02 хугаацаанд туулж, дэлхийн дээд амжилтыг тогтоов. Энэ бол лондонгийн олимпийн тоглолтуудад түүний авсан дөрөв дэхь шагнал. Гараанд хоёрдугаарт канадын сэлүүрчин Райан Кохрейм /14:39,63/ иржээ. Хүрэл медалийг Тунисийн багийн төлөөлөгч Уссам Меллоули хүртжээ.