Лондонгийн Олимпийн наадмын 9дэхь өдөр буюу ням гаригт тамирчид нийт 23 цогц медалийн төлөө өрсөлдөнө. Тэдгээрийн 6 цогц медаль нь хөнгөн атлетийн тамирчдад ирэх юм. Гол шигтгээ нь эрэгтэйчүүдийн 100 метрийн зайны гүйлтийн финалын тэмцээн байх болно. Түүнчлэн, Олимпийн тоглолтуудын түүхэнд анх удаагаа эмэгтэй боксчдын тулалдаан болно. Оросын хөгжөөн дэмжигчид грек-римийн төрлийн барилдаан болон биеийн тамирын гимнастикаас медалиуд хүлээн сууна. Өмнө нь Оросын шигшээ баг Олимпийн гурван мөнгө, хоёр хүрэл, нийт медалийг хүртсэн. Оросын тамирчдын сагсанд :гурван алт, 15 мөнгө, 10 хүрэл байна. АНУ нэгдүгээр, хоёрдугаар байр Хятад, гуравдугаар байранд Их Британь орж байна.