Австралийн тэрбумтан Клайв Палмер динозваруудыг сэргээхээр шийдсэн аж. Үүний тулд тэр 1996 онд Долли хонийг хувилан гаргасан эрдэмтэнг хөлсөлжээ. Амьд динозаврууд нь ДНК-гийн шинжилгээний тусламжтайгаар шинээр бий болгох юм. Нүүрсний магнат уг амьтдыг Брисбенээс 120 км зайтай Кулума хотод өөрийн эзэмшлийн амралтын газар Юрскийн үеийн цэцэрлэгт байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Өмнө нь Палмер дэлхий дахиныг “Титаник” хөлөг онгоцыг ижилийг барьж байгуулах төлөвлөгөөгөөр алмайруулсан. “Титаник-2 “ аялалыг 2016 оны эцсээр төлөвлөж байна.