Тува улсад гуравдахь удаагаа “Эсгий дээрх хээ хуар” олон улсын наадам зохиогдоно. Наадмын хүрээнд тувагийн үндэсний баярыг зохион явуулна. Энэ жил Монгол улсын төлөөлөгчдөөс гадна Казахстан улс оролцоно.Түүнчлэн Орос улсын бүрэлдэхүүнд бүс нутгуудын төлөөлөгчид оролцох юм. Тувагийн БНУ-ын урилгыг Алтай БНУ, Хакаси, Красноярскийн болон Эрхүү муж хүлээн авчээ.

Эсгийн үзэсгэлэн 8-р сарын 14,15-ны өдрүүдэд явагдах бөгөөд бүсүүдийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч харилцаа тогтоох болон гар урлалын уламжлалыг сэргээн, хөгжүүлэх болоод мастеруудын ур чадварыг дээшлүүлэх зорилготой аж.

Баяр наадмын үеэр Орос, Монгол, Казахстаны өнцөг булан бүрээс авчирсан эсгий болон эсгийгээр хийсэн бүтээгдэхүүн, гэр, бэлэг дурсгалын зүйлүүдийн худалдаа яармаг ажиллана. Наадамд оролцогчдод зориулан соёлын хөтөлбөр боловсруулжээ, тэд мөн хөөмийн мастеруудын тоглолтыг үзэх юм.

Эсгийн наадам Тува улсад анх удаагаа эсгийн үзэсгэлэн нэртэй 2010 онд зохиогдсон.