Украйн улс Олимпийн наадмын боксын 1/8 тэмцээний дүнгээр Лозанн дахь биеийн тамир спортын арбитрын дээд шүүхэд хандаж болох юм. Украины тамирчин Евгений Хитров, британий боксчин Энтони Огого нарын тэмцээнд шүүгчид Олимпийг зохион явуулагч орны талд шүүжээ. Лондонгийн Олимпийн наадмын шүүгчийн энэхүү шуугиантай явдал одоогийн байдлаар хамгийн их шуугиан тарьсаар байгаа бөгөөд харамсалтай нь энэ ганц жишээ биш юм.

Шүүгчидтэй холбоотой нилээд хэдэн шуугиан тарьсан явдлууд Олимпийн наадмын эхний долоо хоногийг барайлгав. Биеийн тамирын гимнастикийн багийн тэмцээнүүдэд эхлээд японы багийн ахлагчид доогуур оноо өгч, япончуудыг гомдоов. Тэд тэр дор нь эсэргүүцэл илэрхийлсэн, үүний улмаас оноог дахин тоолж, япончууд мөнгө хүртсэн. Үүнээс болж дөрөвдүгээр байранд очсон Украйны шигшээ багийнхан сэтгэл дундуур үлдэв.

Үүнээс амаргүй нөхцөл байдал боксын тэмцээн дээр гарлаа. 1/8 тэмцээн дуусахад шүүгчид британий тамирчин Энтони Огогод ялалт өгчээ, түүний өрсөлдөгч Украйны боксчин Евгений Хитров мөн адил оноотой явж байсан ч, Энтони идэвхигүй тоглосон. Гэтэл шүүгчид британий тамирчинд ялалт өгчээ.

Эмэгтэйчүүдийн туялзуур жадны хагас финалын тэмцээний сүүлийн секунд сунжирч, германы тамирчин Өмнөд-Солонгосын тамирчнаас  дөрвөн оноо авчээ. Олонд ойлгомжтой ийм шудрага бус явдал болсныг шүүгчид засч залруулж чадсангүй, засахыг ч хүссэнгүй. Эдгээр бүх тохиолдлуудад нийтлэг нэг зүйл байгаа нь шүүгчидийн мэргэжилийн ур чадвар  дутмаг байгаа харууллаа  гэж Enrosport.ru порталын тоймч Игорь Зеленицын үзэж байна.

«Спортын гимнастик гэж юу вэ, бид түүнд хэрхэн яаж объектив дүгнэлт өгөх вэ? Бид үүнд ямар нэгэн байдлаар тодорхой ойлголттой шүүгч нарын бүрэлдэхүүнийг авч байна. Гимнастик, бокс хоёр бол хоёр өөр төрөл. Олон улсын боксын холбоо авилгад идэгдэсэн бололтой. Мэдээж хэрэг гэмгүй дүр эсгэж болно, гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ. Туялзуур жадны тэмцээн арай өөр түүхтэй. Энд бол техниктэй холбоотой, яагаад гэвэл энэ төрөл дээр секундын 1/10 тооцодгүй. Тиймээс л хагас финалын тэмцээнд солонгосын тамирчин эмэгтэй германы өрсөлдөгч эмэгтэйгээс дөрвөн оноо авсан байгаа юм» гэж Игорь Зеленицын хэллээ.

Дээрх спортын шуугиануудад Олимпийн наадмыг зохиогчдын талд орж байгаа гэдэг ч юм уу, аль нэг орны тамирчдын техник, хурдад нь бус, харин улс орных нь нэр хүндэд өндөр оноо өгч байна гэх улс төрийн өнгө аясыг байнга нэмж байна. Үнэн эсэхийг удаан маргалдаж болох юм. Гэхдээ Олимпийн наадам бүрд л ийм шуугиантай явдлууд гарч байсан.

Саяхан өндөрлөсөн Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний дараа спортын энэ төрөлд дүрс бичлэгийн давталтыг нэвтрүүлэх тухай мэтгэлцээн идэвхижиж байсан. Магадгүй Олимпийн наадмын дараа энэ асуудлыг зарим спортын холбоонуудын өмнө тавих шаардлагатай ч болж мэдэх юм.

Нөгөөтэйгүүр, Лондонгийн маш нарийн субъектив төрлүүдийн тэмцээн яг одоо эхлэхэд бэлэн болоод байна. Уран сайхны гимнастик болон усны синхрон сэлэлт. Түүнчлэн, шүүгчид спортын гимнастикийг үргэлжлүүлэн шүүнэ. Харин хөгжөөн дэмжигчид шүүгчдийн үнэн шудрагад итгэсээр байна.