АPEC-ийн сайд нар жижиг, дунд бизнесийн хөгжлийн стратегийг боловсруулж дууслаа. Орос улсын даргалах АPEC-ийн хүрээнд Санкт-Петербург хотод болж өнгөрсөн сайд нарын түвшингийн хуралдааны гол үр дүн энэ юм.Энэ байгууллагын ДХУ Владивосток хотод 9-р сарын эхээр болно.

Зөвлөгөөнд оролцогчид бүс нутгийн жижиг, дунд бизнесийн хоршооллын хэлхээ холбоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө байр сууриа илэрхийлцгээв. Тэд засгийн газрууд болон томоохон бизнесуудэд хандан экспортод чиглэгдсэн болон шинэтгэлийн байгууллагууд хийгээд залуу бизнесуудийг дэмжихийг уриалсан. Орос улсын эдийн засгийн хөгжлийн дэд сайд Владимир Симоненко зөвлөгөөний ажлыг дүгнэхдээ

«АНД-н бүс нутагт жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх нөхцөөлүүдийг бий болгож бүрдүүлсэн. Энэ бол бизнес, шинэтгэл, санхүүжилтийг хөгжүүлэхэд болон бизнесд таатай орчинг бүрдүүлэхэд, зах зээлд гархад илүү боломжуудыг нээхэд чиглэгдсэн юм. Оросын АPEC-ийн жижиг, дунд бизнесийн ажлын хэсгийн хүрээнд дөрвөн саналыг тавьсан. Технопаркуудын шилдэг туршлагуудыг солилцох, жижиг, дунд бизнесийн мэдээллийн нэгдсэн санг байгуулах, залуучуудын бизнесийг хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд гарч байгаа хөрөнгө оруулалтуудын саад бэрхшээлүүдийг бууруулах зэрэг асуудал.

Эдгээр саналуудаар Орос улс АPEC-ийн түншүүдийнхээ дэмжлэгийг аваад байна. Хамгийн илүүтэй сонирхол татсан асуудал бол мэдээллийн нэгдсэн сан байгуулах болон залуучуудыг  бизнес эрхэлхэд нь дэмжих явдал юм. Америкийн төлөөлөгчдийн тэргүүн, АНУ-ын худалдааны дэд сайд Франсиско хэлэхдээ

«Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдсэн чухал асуудлыг хэлэлцэхээр хуран цугларч байгаад их баяртай байна. Анхны дэмжлэгүүдийн нэг хэлбэр бол санхүүжилт. Бид механизмуудыг боловсруулах, манай эдийн засагт үйлчилж байгаа механизмуудын дэмжлэгүүдийн талаар мэдээлэл солилцохоор тохиролцсон. АPEC-ийн эдийн засаг цэвэр тунгалаг байхад хангагдсан. Бид ёс зүйн хууль гаргахаар ажиллаж байна. Энэ нь ялангуяа био эм зүйн бүтээгдэхүүн болон анагаах ухааны тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлүүштэй юм» гэлээ.

Санкт-Петебургийн зөвлөгөөн дээр гарсан санал, зөвлөмжүүд нь Владивостокд явагдах АPEC-ийн ДХУ-д оролцогчдод бие даасан баримт бичигийн хувиар тараагдах юм. Уг баримт бичгийг дээд түвшинд сайшаах нь дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд нэмэлт тохироо бий болгоно.