Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярт шүүхээс авилгын хэргээр дөрвөн жилийн хорих ял оноолоо. Шүүхийн шийдвэрээр Энхбаяраас нийт 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар болов .

Энэ хэрэг маш их шуугиан тарьж байна. Учир нь Н. Энхбаяр бол монголын төрийн тэргүүн, ерөнхий сайд болон УИХ ын даргын албан тушаал хашиж байсан цорын ганц улстөрч байсан. Энэхүү шуугантай шүүх хурлыг Монголын телевизүүдээр шууд дамжуулж байсныг улс даяараа харж байв.

Энхбаярыг авилгын хэргээр баривчилсан явдал нь энэ жилийн УИХ ын сонгуулийн шуугиантай кампанит ажлуудын нэг үйл явдал юм. Сонгуулийн санал хураалтаас хэдхэн сарын өмнө нэртэй улстөрчийг тэмцлийн замаас гаргасан явдлыг ерөнхийлөгч асны талыг баримтлагч олон хүн шудрага бус гэж дүгнэсэн. Авилгын хэргээр шийтгэх нь хүчтэй өрсөлдөгчдийн урьдын тооцоо бодох гэсэн шалтаг гэж тэд үзэж байжээ.

Үүнтэй холбогдуулан Энхбаяр нь шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрийн тухай ярихдаа өөрийн улс төрчийн үүргийг умартсангүй. Ерөнхийлөгч асны хэлснээр, төрийн прокурорууд улс төрийн шалтгаантай болгох гэж баримтуудыг мушгин  гуйвуулсан. “Тэд хуучин цагийн хүмүүс. Би хэнээс ч айхгүй, шудрага ёс болон шинэ Монголын төлөө тэмцэх болно “ гэж Намбарын Энхбаяр тэмдэглэв. Энхбаярт ялын тогтоол гаргасан нь тус улсын байдалд маш хурцаар нөлөөлж болох юм гэж Оросын Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин “Оросын дуу хоолой” радиод мэдэгдээд

«Монгол улсын анхан шатны шүүхээс Монгол улсын ерөнхийлөгч асан болон МАХН-ын дарга Намбарын Энхбаярт дөрвөн жилээр хорих ял оноосон нь тус улсад шинэ улстөрийн хурцадмал байдал эхлэж буйг гэрчилж байна. Энэ үе нь хичнээн хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй боловч, байдал хүндрэнэ гэдэг маргаангүй юм.УИХ-ын сонгуульд Энхбаярын эсрэг талын Ардчилсан Намын төлөөлөгчид ялсан явдал нь шүүх шийдвэр гаргахад боломжтой болсон аж» гэлээ.

Гэхдээ ардчилагчид тайвшраад байх хэрэггүй л байх. Энхбаярын тэргүүлдэг МАХН-ын талынхан шүүх хурлаас өмнө хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ Энхбаярыг шүүх юм бол 6-р сарын 28-нд явагдсан тус улсын парламентын сонгуульд ялсан АН-тай хамтарсан засгийн газарт орж ажиллах тухай өөрсдийн шийдвэрээ эргэн харах болно гэж байсан. Өмнө давж заалдах шатны шүүх байна, хэрвээ шүүхийн ялыг хэвээр үлдээвэл, хамтарсан засгийн газрыг байгуулах асуудал гацаанд орж мэдэх юм.

Энхбаярыг сонгуулийн кампанит ажлаас зайлуулсан ч, Ардчилсан Нам нь Монголын Ардын намаас тийм ч олон суудлаар илүү гарсангүй. Ардчилагчид хүссэн ч, хүсээгүй ч тэр чадваргүй засгийн газрыг бүрдүүлснээс бусад улс төрийн хүчнийхэнтэй тухайлбал, МАХН-тай эвсэх л болж байна. Харин Энхбаяр шүүх дээр сүүлийн удаа хэлсэн үгэндээ, торны цаана суусан ч өөрийн талынхны хүчийг дайчилж чадна гэжээ. Үүнээс үзэхэд Монголын сонгуулийн саналын хуудсуудыг тоолдог улс төрийн халуухан улирал дуусаагүй бололтой.