Токиогийн технологийн их сургуулийн эрдэмтэд сэлдэг робот зохион бүтээжээ. Робот хүнээс хоёр дахин жижиг, гэхдээ хүнтэй ижил пропорцтой . Роботын чадавхи дэлхийн биеийн тамирын үзүүлэлтүүдэд хараахан хүрээгүй байна, гэхдээ эрдэмтэд түүний хөдөлгөөний шинжилгээ судалгаа тамирчдын техникийг боловсронгүй болгоход тустай болно гэдэгт найдаж байна. Робот нь шинэ сэлэх хослолыг туршиж байна. Ойрын ирээдүйд усанд живсэн хүмүүсийг аврах нь ийм маягийн механик аврагчдын үүрэг болж мэдэх юм.