«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.Өнөөдрийн нэвтрүүлгийг Ирина Дубцовад зориуллаа. Тэр ер бусын дуу хоолойгоороо төдийгүй дур төрхөөрөө сонсогч олныг бишрүүлдэг. Гол төлөв өөрий нь зохиосон дуу эвлүүлэг дуучны урын санд орсон. Одоо «Салхи» эвлүүлгий нь сонсоно уу. (Дуу)

Ирина Дубцоваг хөгжим багаас нь хүрээлжээ. Юу гэвэл аав нь Ижил мөрний төрөлхи Волгоград хотын нэр цуутай жаз хөгжимчин юм. Охин нь сайхан дуулаад зогсохгүй зураг гоё зурдгийг ээж аав нь бага ангид суралцаж байхад нь ажиглажээ. Ирина зураг-архитектурын ангид суралцаж эхлэв. Гэвч охин зураг зурахаас хөгжим илүү их сонирхсон байна.

Ирина Дубцова ерөнхий боловсролын сургууль төгсөөд урлагийн тусгай сургуулийн дууны ангид элсээд 2001 онд төгсчээ. Хожим Москвад очиж, «Фабрика звёзд» телевизийн төсөлд оролцож тэргүүн байр эзлэжээ.

Тэр төслийг хэрэгжүүлэх үеэр өөрий нь зохиосон дуу дуулахыг мөрөөдөв. Азаар ийм боломж бий болж, «Түүний тухай» дуугаа дууллаа. Энэ дуу сая сая сонсогч үзэгчэд тэр даруй таалагдсан байна. Ирина Дубцова анхны цомогоо энэ дууны нэрээр нэрлэжээ. «Тууний тухай» дуугаар өнөөдрийн нэвтрүүлгээ үргэлжүүлье. (Дуу)

Дараа нь Ирина Дубцова Орос улсыг «Шинэ долгион» олон улсын эстрадын дууны тэмцээнд төлөөлж, 2-р байр эзлэв. Энэ нь залуу дуучны хувьд их амжилт гаргасан үйл хэрэг боллоо. Латвийн Юрмала амралт сувиллын хотод болдог дууны тэмцээн их тайзнаа дуулах хосгүй боломж залуу дуучдад олгож байна.

Одоо Ирина Дубцова концертын үйл ажиллагаа идэвхтэй явуулж, эвлүүлэг зохиож, шинэ шинэ дуугаа бичүүлж байна.Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн төгсгөлд Ирина Дубцова «Халуун байна» дуугаа дуулна. (Дуу)