Японы “Тойота” концерны удирдлага Хятадын зах зээлээс хойд дугуйн зөлрүүлэгч нум нь согогтой учраас 160 мянган жип машинаа эргүүлэн татах шийдвэр гаргав. Энэ тухай баасан гаригт БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний техникийн болон карантины чанарын хяналтын удирдах газраас баасан гаригт уламжлав. Компаний гаргасан тооцоогоор RAV4 /2005-2008 оны / үйлдвэрлэсэн 13 мянгай гаруй машин болон 2009 оны 2-р сараас 2010 оны 10- р саруудад Хятадад үйлдвэрлэсэн 147 мянга гаруй жип ажээ. Өмнө нь энэ долоо хоногт “Тойота” АНУ-аас 880 мянган автомашинаа эргүүлэн татсан тухай мэдээлж байсан. Одоогийн байдлаар Японы нутаг дэвсгэр дээр ижил төрлийн загварын машинуудыг эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэж байна.