НҮБ Хойд Солонгосын хүчтэй үерт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламжийн ачаа нийлүүлж эхлэв. Энэ бол хүнсний хамгийн түрүүнд шаардагдах зүйлүүд болон түлш юм. Даваа гаригт Хойд Солонгос НҮБ-аас байгалийн сүйрлийн уршийгийг даван туулахад тусламж хүссэн юм. БНАСАУ-д 7-р сарын хоёрдугаар хагаст  хүчтэй үер болсон бөгөөд 160 гаруй хүн нас барж, 212 мянган солонгосын иргэд  оронгүй үлдэсэн юм. Мөн хөдөө аж ахуйн 30 гаруй га талбай үерт автагдсан. Хэдэн арван км зам, гүүрүүд болон төмөр зам эвдэрсэн.