Финлянд улсын ерөнхийлөгч асан болон Нобелийн шагналт Марти Ахтисаарийг НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай Кофи Аннаны залгамжлагчаар тавих нь боломжгүй юм. Ийм сэтгэгдэлийг НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин  оросын сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдэв. Сүүлийн өдрүүдэд НҮБ-ын төв байранд Сирийн мөргөлдөөнийг зохицуулах тусгай төлөөлөгчид нэр дэвшигчдийн  дунд Ахтисаарийн нэр олонтоо дуулдах болсон. НҮБ-ын Косово дахь тусгай төлөөлөгч асан болон Нобелийн шагналтан түүнийг өнгөрсөн 2-р сард Аннаныг НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчөөр сонгогдох хүртэл гол өрсөлдөгчдийн нэг гэж үзэж байсан. Пүрэв гаригт Аннан 8-р сарын 31-нд дуусгавар болох төлөөлөгчийн бүрэн эрхт хугацааг сунгахгүй шийдвэр гаргасан тухайгаа зарласан. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэлдээ, АОЛ-ийн тэргүүн Набиль аль-Арабитэй уулзаж Аннаны залгамжлагчид нэр дэвшигчийн тухай ярилцаж байгаа тухайгаа хэлсэн. Түүний нэр хэзээ тодорохой болох үед нийтэд зарлана. Баасан гаригт Виталий Чуркин Кофи Аннаны Сирийн асуудлын тусгай төлөөлөгчийн үүрэгт ажлаасааа чөлөөлөгдөж байгаад харамсаж байна гэж мэдэгдсэн.