НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баасан гаригт батласан тогтоол нь мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахад нөлөөлөхгүй. Холбогдох мэдэгдэлийг дэлхийн байгууллагын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хийв. “Оросын төлөөлөгчид тухайн тогтоол батлагдсанд харамсаж байна, энэхүү баримт бичиг нь сирийн хямралыг шийдвэрлэхэд сөргөлдөөнийг улам хурцатгаж, талуудыг яриа хэлэлцээний ширээнд суухад яагаад ч хүргэхгүй юм гэж Чуркин хэллээ. Ерөнхий Ассамблейн чуулганаар дийлэнхи олны саналаар тогтоолын төслийг баталсан.

Уг тогтоолоор сирийн эрх баригчдыг цэргийн хүнд техникийг ашиглахыг хориглож, тус улсын хотуудаас цэргээ гаргахыг шаардаж буй юм. Энэ тогтоолын төслийн эсрэг саналыг Орос, Белорус, Венесуэл, Энэтхэг, Хятад, Куба,ӨАБНУ болон бусад хэдэн улс өгсөн юм. Саудын Араб улсын санаачилсан тогтоолд бэлтгэлийн явцад нилээд өөрчлөлт орсон.

Тогтоолын төслөөс АОЛ-ийн гаргасан Сирийн тогтоолын эсрэг уриалга болон ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг хассан. Тэгсэн ч баримт бичигт сирийн эрх баригчдыг буруушаасан утгатай зүйл илүү байгаа болохоос засгийн газрыг огцруулахаар тэмцэж байгаа зэвсэглэсэн сөрөг хүчнийхний талаар огт дурдаагүй аж. Виталий Чуркин мэдэгдэхдээ, ЕА-н чуулган НҮБ-ын процедурын хэм хэмжээг зөрчлөө. “НҮБ-ын Дүрмийг зөрчих нь сирийн асуудлаар идэвхитэй хөөцөлдөж байгаа АЗ-ийн нэр хүндэд хүрч байгаа хэрэг” гэж ОХУ-ын байнгын төлөөлөгч мэдэгдэв.