Орос улсын болон АНУ-ын ерөнхийлөгч нар Владимир Путин, Барак Обама нар Сирийг сүйрлээс аврахын тулд эр зориг, удирдагчдын шинж чанар гаргах ёстой. Энэ тухай НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан британий “Файнэншл таймс” сонины веб-хуудаст нийтэлжээ. Сирийн ерөнхийлөгч Башар Асад өөрийн албан тушаалаасаа огцрох ёстой нь ойлгомжтой, гэхдээ цэргийн нэг оролцоо нөгөөгээр солигдох нь хямралыг шийдвэрлэж чадахгуй гэж Аннан хүлээн зөвшөөрчээ. Аннаны үзэж байгаагаар, “Сирийн мөргөлдөөний талд нөлөөтэй бүх улс орнууд тус улсын хямралыг шийдвэрлэх шаардлагатай хүчин чармайлтуудаа нэгтгэх ёстой”.

Аннан тухайлбал, Орос, Хятад болон Иран улс хамтран Сирийн удирдлагыг бодлогынхоо чиглэлийг өөрчилж, шилжилтийн үеийн төлөвлөгөөг барихыг ятгах ёстой гэв. Нөгөөтэйгүүр, НҮБ ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч асан тэмдэглэхдээ, АНУ, Их Британи, Франц, Түрк, Саудын Араб болон Катар хамтдаа Сирийн сөрөг хүчнийг “улс төрийн бүхий л” үйл ажиллагаанд оролцох ёстой гэдгийг ойлгуулахыг хүсчээ. Нөгөөтэйгүүр, Аннан үзэхдээ, анхны алхмыг Сирийн эрх баригчид хийх ёстой, учир нь “буулт хийхгүй, энхийн төлөвлөгөөг мөрдөхөөс татгалзах нь энхийн улстөрийн ажиллагааны гол саад бэрхшээл юм” гэжээ.

Өмнө мэдээлснээр, Аннаны Сирийг хямралаас гаргах энхийн төлөвлөгөө үр дүнд хүрээгүй улмаас тэр НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч албан тушаалаас пүрэв гаригт огцорсон .