Лондонгийн Олимпийн жүдо бөхийн барилдаанд Германы бөх Оле Бишофыг ялж, алтан медалийг хүртэж байсан Өмнөд-Солонгосын жудочин Ким Джэ Бомыг түүний дасгалжуулагч одоо түүнд амралт биш, мэс засал шаардагдаж байна гэж хэлснийг өнөөдөр “Хангёре синмун” сонин нийтэлжээ.

Эмч нарын ярьж байгаагаар, 81 кг жингийн 27 настай жүдочинг сүүлийн үед түүний байгаа биеийн байдалтай Олимпийн наадамд өрсөлдөхийг хориглож байжээ. Гэвч Ким Джэ Бом олон удаагийн гэмтэлийг эс тоож, ялалтанд хүрчээ.

Лондонд тэр барилдахын өмнө олон удаа мэс засалд орж, сэргэхэд урт хугацаа орж байжээ. Түүний зүүн өвдөг болон зүүн мөр гэмтэлтэйн улмаас тамирчин залуу хүчтэй өвдөлтийг тэсвэрлэдэг байна. Тэгсэн хэдий ч тэр оломпийн аврага болох хүслээ дүүргэжээ. Жүдочин хэндч мэдэгдэхгүй, өөрийн бэлтгэлээ баруун талаа ашиглан барилдаж байхаар зохион байгуулж байв. Алтны төлөө барилдаанд бөхийн зүүн гар чанга боолттой байсан нь түүнийг гэмтэлтэйг гэрчилж байв. Ким Джэ Бом Бээжинд чадаагүйгээ Лондонд хүрлээ. Тэр Лондонгийн олимпийн алтан медальтан боллоо.