”Маш харамсалтай зүйл боллоо” гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Кофи Аннаныг  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан тайлбарлав.

Уг мэдэгдэлийг Лондонд орос-британий тэргүүн нарын яриа-хэлэлцээрийн дүнгийн талаар мэдэгдэл хийх үед уламжлав. Орос улсын тэргүүний хэлснээр, Кофи Аннан бол нэр хүндтэй, гайхамшигтай дипломатч. Орос улсын ерөнхийлөгч Сирийн хүчирхийллийг зогсоох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтуудаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Аннан өөрөө хэлэхдээ, Сирийн төлөөлөгчийн үйл ажиллагааг амжилттай дуусгахын тулд шаардагдах бүх дэмжлэгүүдийг авч чадаагүй учраас явж байгаа гэж тайлбарласан. Кофи Аннаны зуучийн үүргийн хугацаа 8- р сарын 31 нд дуусна.Орос улс чухамдаа  энхийн төлөвлөгөөг Сири улсыг улс төрийни хямралаас энхийн замаар гаргаж чадна гэж холбон үзсэн. Өнгөрсөн 3-р сард Аннан Дамаскад болон сөрөг хүчнийхэнд нэгэн зэрэг галаа зогсоож, эвлэрэлийн явцыг хянуулах зорилгоор тус улсад олон улсын ажиглагчдыг оруулах саналыг тавьсан. Гэтэл уг санаачилга амжилтанд хүрсэнгүй. Тусгай төлөөлөгчийн үүрэгт ажил эхнээсээ унав уу, аль эсвэл эхнээсээ биелэгдэшгүй байв уу? гэсэн асуултанд Оросын Ойрхи-Дорнодын хүрээлэнгийн захирал Евгений Сатановский хариулахдаа

«Тэр зохицуулагдашгүй тийм тулгамдсан асуудлуудыг барьж авсан. Сирийн иргэний дайн нь АОЛ-ийн зарим гишүүн орнуудын дэмжлэгтэйгээр хөгжиж байна. Энэ дайныг тэд зохион байгуулж, ивээн тэтгэж, чиглүүлж, алан хядагчдыг бэлтгэж буй юм. Тэгээд тэд зуучдыг ашиглан хэдэн зуун сая доллар хаяж, олон мянган алан хядагчид оролцсон иргэний дайныг зохицуулна гэдэг бол боломжгүй зүйл. Орос, Хятад улс хэрэг дээрээ Кофи Аананд туслахыг оролдож байсан, бид зуучийн үйл ажиллагааг сонирхож байсан. Өрнөдийн орнуудын тухайд гэх юм бол тэд Кофи Аннаныг дэмжих юу ч хийгээгүй» гэлээ.

Аннаныг огцрох болсон тухай мэдэгдэл нь хямралыг энхийн замаар зохицуулах хүчин чармайлтуудад вакуум бий болгох ёсгүй юм гэж ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийн дорно дахины судлалын төвийн тэргүүн Андрей Володин тэмдэглээд

«Кофи Аннан яагаад огцрох болов гэдгийг одоо ярих хэрэггүй. Тэр яагаад явах болов гэдэг ойлгомжтой шүү дээ. Цааш юу хийх вэ гэдгийг ярих нь чухал. Энд Орос улстай идэвхитэй Сирийн асуудлаар холбоотой бүлгэм чухал үүрэг гүйцэтгэж мэдэх юм. Ираны хэлхээ харилцаатай бүлгэмийг идэвхитэй татан оролцулах хээргтэй юм.

Ойрын үед дэлхий дахины дипломатчдын үйл ажиллагаа идэвхжих бөгөөд Орос улс үүнд чухал үүрэг гүйцэтгэх болов уу гэж бодож байна. Учир нь Орос улсын ерөнхийлөгчийн мэдэгдсэн байр сууринд:Сирийн хямралыг хөндлөнгийн оролцоогүйгээр, сирийн ард түмний өөрсдийн хүчин чармайлтаар, тус улсын нийгэм-улстөрийн янз бүрийн хүчнийхний хооронд буултууд хийх замаар шийдвэрлэх ёстой юм» гэлээ .

Өрнөдийн орнууд Сирийн НҮБ-ын ажиглагчид үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж буй юм. Энэ нь ойлгомжтой. Учир нь Сирийн тухай бодит мэдээлэл тэдэнд хэрэггүй. Үүнтэй холбогдуулан НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун НҮБ-ын ажиглагчдын хугацааг сунгах санал тавина гэж Москва найдаж байна. Ингэхдээ Москва тус улсын байдалд хүмүүнлэгийн төдийгүй цэргийн хяналтыг тавина гэж найдаж байна.