Лондоны Олимпийн наадмын хүрээнд Японы шигшээ багийн тэмцээний үр дүн мэргэжилтнүүдийн хувьд гэнэтийн явдал болсон. Японы тамирчид «Голдман Сакс» америкийн банкнаас таамагласнаас илүү 9 медаль аваад байна. Япон олимпийн наадмын долдугаар өдөр гэхэд 17 медальтэй байна. Хятад улс ч тус банкны таамагласнаас илүү 8 медаль авчээ. Эдүгээ БНХАУ-ын шигшээ баг 33 медальтэй хийгээд Өмнөд Солонгос, Франц, БНАСАУ тус улсын дараа орж байна.

«Голдман саксын» шинжээчид тухайн улсын хүн ам, спортын хөгжлийн түвшин, санхүүжүүлэлт, үндэсний ДНБ-ийг харгалзан рейтинг зохиожээ. Одоогоор Орос улсын шигшээ баг банкны таамагласнаас хоцорч байна. 15 медальтэй Оросын тамирчид 5 медаль дутуу авчээ. Банкны тооцоолсноор Орос улс нийт 74 түүний дотор 25 алтан медаль авах ёстой. Гэвч одоогоор оросын шигшээ баг мөн үзүүлэлтээс нэлээд хоцорч байна. Таамагласнаас тус тус 3 медаль дутуу авсан Белорус, Кени улсууд Оросын дараа орж байна. Түүнчлэн Испани, Куба улсууд бас нэлээд хоцров.