Хятадын тамирчин У Минься Хэ Зытай хослон 3 метр өндөр тавцангаас зэрэг харайж Олимпийн наадамд гялалзсан амжилт гаргасныхаа дараа гунигтай мэдээ авчээ. Тамирчин эмэтэйн эцэг эх нь эмэг эх, өвгөн аав нь нас барсныг нуужээ. Түүнээс гадна 17 настай У Минься ээж нь хорт хавдартайг мэдэхгүй байсан. Тэр энэ тухай нэлээд удаан мэдэхгүй байв. Энэ тохиолдол спорт үндэсний нөөц болсон Хятад улсад хурц шүүмжлэл өрнөлөө. Хятадын тамирчид гэрээсээ хол хатуу нөхцөлд сургуулилдаг. Минься зургаан настайдаа сургуулилж эхлэсэн. Эмэг эх, өвгөн аав нь бүр нэг жилийн өмнө нас барсныг тэр Олимпийн наадамд амжилт гаргатлаа мэдэхгүй байв.