Дээд амжилт тогтоож Лондоны Олимпийн наадмын алтан медаль хүртсэн казахстаны хүндийг өргөгч Зульфия Чиншанло 2008 онд Казахстанд шилжин суугаагүй бол хятадын шигшээ баг түрүүлэхэд хувь нэмрээ оруулах байсан гэж өчигдөр «Синьхуа» агентлаг мэдээллээ.Агентлагийн уламжласнаар Жао Чаннин гэдэг нэртэй эмэгтэй тамирчин 19 жилийн тэртээ хятадын төв Хунань мужид төржээ. 2008 онд Хунанийн спортын хэрэг эрхлэсэн газраас залуу тамирчныг спортын солилцооны хүрээнд Казахстан руу явуулсан байна. Жао Чаннинийг казахстаны шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулсны дараа казах нэр өгчээ. Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпийн наадамд оролцох боломжгүй болох байсан гэж тамирчин тэмдэглэв. Гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу энэ удаагийн Олимпийн наадам бол миний хувьд казахстаны шигшээ багийн бүрэлдэхүүнд тэмцэх сүүлчийн тэмцээн гэж Жао Чаннин мэдээллээ. Түүний хэлснээр Казахстанд цаашид суух эсэхийг одоогоор мэдэхгүй байна. Харин тэр оросоор бага зэрэг ярьдаг гэж «Синьхуа» агентлаг тэмдэглэжээ.