АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлсээр байна. АНУ-ын 2500 иргэн оролцсон санал асуулгын үр дүн үүнийг нотлон харуулав. Өнөөгийн ерөнхийлөгчийг санал асуулгад оролцогчдын 51, түүнтэй өрсөлдөж байгаа Массачусетс муж улсын засаг дарга асан Митт Ромнийг 41 хувь нь дэмжив. Энэ оны 1-р сараас хойш явуулсан найман санал асуулгын үр дүнгээс харахад Обама 4-өөс 12-нд хүртэл хувиар тэргүүлж байна. Гэвч өнөөгийн төрийн тэргүүний рейтинг өндөр биш байгааг тэмдэглэв. АНУ-ын эдийн засгийн байдал үүнд нөлөөлсэн. Обама түүнийг буурьтай сайжруулж чадахгүй байна гэж шинжээчид тэмдэглэв. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 6-нд болно.