Монгол улсын  ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг авилгын хэргээр яллаж, 4 жилийн ял оноож, 25 сая төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгий нь хураасан тухай монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлжээ.

Энхбаярын хэрэгийг шүүн таслах ажиллагаа 7-р сарын 31-нд эхлэсэн билээ. Шүүхээс түүний гэм  буруутайг  тогтож долоон жилээр хорих ял төлөвлөсөн боловч дараа нь хугацааг дөрвөн жилээр тогтоожээ. Засгийн газрын хуучин дөрвөн гишүүн болон бизнес эрхлэгчийг Энхбаяртай хамт авилга авч, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн байна.

«Монгол үнэхээр ардчилсан улс болох эсэхийг шүүн таслах ажиллагааны үр дүн харуулна. Улсын прокурорууд намайг улс төрийн шалтгаанаар шийтгэхийн тулд жинхэнэ баримтуудыг гуйвуулсан юм. Би хэнээс ч эмээхгүй байна. Шудрага ёс, шинэ Монгол улсын төлөө тэмцэнэ» гэж Энхбаяр шүүх хуралдаан дууссаны дараа мэдэгдэв. Энхбаярыг шийтгэвэл МАХН 6-р сарын 28-нд парламентын сонгуульд ялсан Монголын ардчилсан намтай хамт засгийн газрын бүрэлдэхүүнд орох шийдвэрээ хянан үзэж мэднэ гэж МАХН-ын төлөөлөгчид шүүн таслах ажиллагаа эхлэхийн өмнө мэдэгджээ.

Энхбаярын эргэн тойрны сүүлийн үеийн үйл явдлаас болж шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах үйл явц эргэлзээтэй болно гэж орон нутгийн улс төр судлаачид үзэж байна. Энхбаярын өмгөөлөгч 14 өдрийн дотор давж заалдах эрхтэй юм. Шуугиан дэгдээсэн шүүн таслах ажиллагааг монголын олон телевизийн сувгаар шууд нэвтрүүлсэн хийгээд нийт олон түүнийг өргөн тайлбарлаж дүгнэсэн юм.