7-р сард  үерт нэрвэгдсэн БНАСАУ тусламж гуйсан тухай НҮБ мэдээллээ. Тус улсын хөдөө аж ахуйн талбайн үлэмж хэсэг нь усанд авахуулжээ. БНАСАУ-аас хүнс, түлшээр туслах хүсэлт НҮБ-д тавьсан тухай «Инитерфакс» агентлаг мэдээллээ. Үерийн уршгаар 100 орчим хүн эндэж, хэдэн арван мянган хүн гэр оронгүй боллоо. БНАСАУ-ын хүн хоол хүнсээр хангах чадвар дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлэв. НҮБ-ын дүгнэснээр Умард Солонгосын нийт хүн амын 60 гаруй хувь нь үерийн өмнө ч дутуу хооллож байсан юм.