НҮБ-ын ЕА сирийн асуудлаархи шинэ тогтоолыг авч үзнэ. Тогтоолын шинэчлэсэн хувилбарт Башар Асадыг заавал огцруулах шаардлага алга. Энэ нь засгийн эрхийг эв зүйгээр залгамжлуулах зайлшгүй болзолын хувьд түрүүчийн тогтоолд багтсан билээ. Түүнээс гадна энэ удаа баримт бичгийг зохиогчид Дамаскын эсрэг дангаар хориг арга хэмжээ авахыг уриалаагүй. Зохиогчид сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талд хандан хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг шаарджээ. Энэ нь шилжилтийн үйл явцын болзол болно гэж тогтоолын төсөлд өгүүлсэн байна. Үүний хамт гол гол шаардлагыг сирийн эрх баригчдад тавьжээ. Эрх баригчид цэргээ хот тосгодоос гаргаж, байлдааны техник хэрэглэхээ болих ёстой. Мөн адил тогтоолыг НҮБ-ын АЗ-д батлаж чадсангүй. АЗ-д хориг тавих эрхтэй Хятад, Орос улсууд эл асуудлаар явуулсан санал хураалтын үеэр гурван удаа хориг тавьжээ.