Лондоны Олимпийн наадмын аварга, шагналтан болсон оросын тамирчдын нэрийг сийлэн бичсэн зоос Төв банкнаас гаргах тухай ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн нийслэл ороохоор мордохынхоо өмнөхөн мэдээлэв. Ерөнхийлөгчийн хэлснээр алт, мөнгө, хүрэл шагнал хүртэгсдийн нэрийг 1 рублийн мөнгөн, хүрэл зоосон дээр бичнэ.Зоосны бодит өртөг ямар болох вэ гэсэн асуултад Путин хариулж, зах зээл өртөгий нь тогтоохыг тэмдэглэжээ.