Оросын тамирчид Олимпийн наадмын 6 дахь өдөр алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийт 6 медаль хүртлээ. Жудоч Тагир Хайбулаев дээд шагнал хүртэв. Оросын жудоч шөвгийн барилдаанд 100 хүртэл кг жингээр Монгол улсын Түвшинбаярыг ялав.Оросын туялзуур жадны эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртлээ. Гимнастикч Виктория Комова ганцаарчилсан олон төрөлт тэмцээнд 2-р,Алия Мустафина 3-р байр эзлэв. Василий Мосин буудлагын тэмцээнд хүрэл медаль хүртжээ. Мен Юлия Ефимова шөвгийн 200 метр зайны сэлэлтэд 3-р байр эзлэсэн байна. Лондонд оросын тамирчид 3 алт, 6 мөнгө, 8 хүрэл нийт 17 медаль хүртээд байна.