НҮБ, Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан огцрох нь түркийн эрх баригчдын хувьд гэнэтийн үйл явдал болоогүй гэж Түркийн ерөнхий сайдын гадаад бодлогын туслах Ибрахим Калын мэдэгдлээ. «Сирийн хямралыг зохицуулах Аннаны төлөвлөгөө бүр эхнээсээ үл бүтэх төлөвтэй байсан» гэж түркийн парламентын олон улсын хэрэг эрхлэсэн комиссын тэргүүн Волкан Бозкыр «Твиттердээ» тэмдэглэсэн тухай РИА Новости агентлаг түркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээг үндэслэн уламжлав.