Орос Хятадын гадаад улс төрийн тусгай газрууд Кофи Аннаны НҮБ, Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгчийн албан тушаалаа орхих шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын онц эрхт төлөөлөгч албан тушаалаа орхих явдал Сирийн ирээдүйтэй холбоотой олон асуудлыг үүсгэж мэднэ гэж ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов үзэж байна. Кофи Аннан огцрох нь Сирид хүч хэрэглэхийн төлөө тэмцэгчдэд зам тавих бололтой гэж тэрээр болгоомжилж байна. Хятад улсаас Аннаны зуучлах хүчин чармайлтыг цаг ямагт дэмжиж ирсэн гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгдлээ. Аннаны зуучлах үйл ажиллагаанд хүндрэл гарсныг Бээжин ойлгож, шийдвэрий нь хүндэтгэж байна гэж Хятадын ГХЯ-ны сайтад нийтлэсэн албан мэдээнд өгүүлжээ. Дэлхийн хамтын нийгэмлэг сирийн асуудлыг буурьтай шийдвэрлэхийн тулд улс төрийн замаар шийдвэрлэх  ёстой гэж хятадын тал үзэж байна.

8-р сарын 31-ээс НҮБ, Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгчийн албан тушаалаас огцрох бодолтой байна гэж өчигдөр Кофи Аннан мэдэгдэв. Түүний хэлснээр сирийн хямралыг цэрэгжүүлэх ажиллагаа болон НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаархи санал зөрөлдөөн байдлыг эв зүйгээр зохицуулахыг оролдох үүргий нь бусниулсан учир огцрохоор шийдвэрлэжээ. Миний бие, ер нь хэн ч улс төрийн өөрчлөн байгуулалтын үйл явцыг эхлүүлэхэд сирийн засгийн газар ба сөрөг хүчнийг итгүүлж чадахгүй гэж Аннан мэдэгдэв. НҮБ-ын Еренхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирийн асуудал эрхлэсэн шинэ онц эрхт төлөөлөгчийг томилох асуудлаар Арабын улсуудын холбооны тэргүүнтэй хэлэлцээ хийж эхэллээ.