Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг хахуульдсан ялаар яллаж, шоронд дөрвөн жилээр хорихоор шийтгэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар эхлээд Энхбаярыг долоон жилээр шоронд хорихоор шийтгээд дараа нь хассан байна. Шүүхийн шийдвэр улс төрийн шинж чанартай гэж Энхбаяр үзэж байна. Энхбаярын тэргүүлж байгаа МАХН-ы талынхан нь эсэргүүцэл илэрхийлж, бүр цагдаа нартай мөргөлдөв. Энхбаяр ерөнхийлөгчийн албан тушаал 2005 оноос 2009 оныг дустал хашиж байсан юм.