Лондонгийн Олимпийн жүдо бөхийн барилдааны 100 кг жинд ОХУ -ын бөх Хайбулаев Олимпийн алтан медаль хүртэв.Тэр Монгол улсын бөх Найдангийн Түвшинбаяртай алтан медалийн төлөө барилдсан. Түвшинбаяр Олимпийн мөнгөн медаль хүртлээ. Тэр 2008 онд Бээжингийн Олимпийн алтан медальтай хүртсэн бөгөөд Монголын анхны олимпийн хос медальтан юм. Хүрэл медалийг германы тамирчин Петерс хүртсэн. Барилдааныг Лондонд ажлын айлчлал хийж байгаа Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон нар үзсэн юм.