Лондонгийн Олимпийн наадамд оролцож байгаа Оросын шигшээ багийн тамирчдын дүн дээр спортын түшмэдүүд бус, бөө нар илбэдэж байна. Лондонгийн уралдаануудад манай атлетууд ялалт байгуулахад нь тэдэнд хүч тэнхээ өгөхийн тулд тува, москвагийн бөө нар ер бусын зан үйл явуулав. Москвагийн бөө нарын нэг манай тамирчдыг 38 медаль авна гэж бөөлжээ.

Энэ үйлийг зохион явуулахын тулд Москвад Тувагийн “Баавгайн тэнгэр” нийгэмлэгийн бөө нар хүрэлцэн иржээ. Тэд Серебрянка голын эрэг дээр цугларчээ. Цугларсан хүмүүсийн зорилго баавгайг тэнгэрийг дуудаж, манай шигшээ багийн тамирчдад хүч тэнхээ өгөхийг хүсэх юм.

Тувагийн тэргүүн бөө Кара-оол Допчун –оолын уламжилснаар, баавгайн тэнгэр нь түүнд хандсан бүх улс орны хүмүүст туслаж, муу муухай, атаа хорсол, янз бүрийн хүнд хэцүүгээс хамгаалдаг аж.