8-р сарын 12-нд Орос улсад эх орны цэргийн  нисэх хүчний 100 жилийн ойг тэмдэглэнэ. 1912 оны зун цэргийн байгууллагуудын асуудлаар тушаал гарч нисэхийн хоёр хэсгийг байгуулжээ. Хожим энэ өдрийг ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Оросын цэргийн агаарын нисэх хүчний албан ёсны өдрөөр тэмдэглэх болсон юм.

Оросын цэргийн нисэх хүчний түүх баатралаг, эмгэнэлт зүйлээр дүүрэн. Дэлхийн хоёр дайны үеийн  хөгжил хүнд, сөргөлдөөнтэй байсан. Энхийн цагт ч Цэргийн агаарын нисэх хүчний хөгжил төлөвлөгөөний дагуу явж байсан. Янз бүрийн зэвсэгт мөргөлдөөний явцад зөвлөлтийн цэргийн нисэгчид байлдааны ажиллагаанд идэвхитэй оролцож байв. Үүний дүнд үнэлж баршгүй байлдааны туршлага олж авсан гэж нисэх хүчний түүхч Владимир Иванов тэмдэглээд

«Манай нисэх хүчин маш их туршлагатай. Нэгдүгээрт, 20-иод онд афганистаны засгийн газарт тусламж үзүүлэхэд оролцож байсан бөгөөд Хятадад байлдаж байсан. Үүнд дээр Хасан нуурын болон Монголын Халх голын тулалдааныг болоод Испанийг нэмж хэлэх байна.Нисэгчид орчин үеийн агаарын байлдааны төсөөллийг авсан. Нөгөөтэйгүүр, тэд нисэхийн техникийг эзэмшиж байлаа. Тиймээс эдгээр тулалдаанаас маш их дүгнэлтүүдийг хийсэн. Харамсалтай нь, янз бүрийн шалтгаанаар туршлагууд 6-р сарын 22- нд бүрэн эрэлт хэрэгцээг хангаагүй» гэлээ.

Эдгээр мөргөлдөөнүүдэд нисэгчдийг “тусгай томилолтонд” илгээж байна гэж нэрлэдэг байжээ. Ийм томилолтуудад зөвлөлтийн 6 мянга орчим цэрэг эрс амиа алдсан юм. Энэ бол маш их тоо. Ингэхдээ ЗСБНХУ  Хятад, Испанид албан ёсоор дайн зарлаагүй гэж түүхч хуучлав. Тийшээ сайн дурынхныг явуулж байлаа. Нөгөөтэйгүүр, Хятад, Испани, Халх голын тулалдаанууд нь гаарч байсан юм. Эдгээр нь цэргийн агаарын нисэх хүчний тактик, стратегийг болон онгоц зохион бүтээгчдэд шинэ онгоцнуудад шаардагдах зүйлүүдийг тодорхойлоход тус нэмэр болж байв.

Байлдааны шинэ онгоцнуудыг Халх голд хэрэглэж байлаа. Японы нисэх хүчний давуу талыг тодорхойлсны дараа тийшээ И-155 Чайка сөнөөгч онгоцуудыг шуурхай нийлүүлсэн. Тэр онгоц хурдаараа японы онгоцоос дутуугүй, бөгөөд жолоодоход түүнээс давуу талтай байсан. Халх голын байлдаанд нисэх хүчин асар их үнэлж баршгүй туршлага олж авсан. Дараа нь тэдгээр туршлагууд нь эх орны дайны үед маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Орон нутгийн чанартай байлдааны туршлагаар ЯК-1, МиГ-3, ЛаГГ-3 онгоцнуудын шинэ загваруудаг гаргасан юм. Тэдгээр онгоцнуудыг эх орны дайны өмнө зэвсэгт хүчинд нэвтрүүлсэн.

Мэдээж хэрэг дайн эхлэхийн өмнө Цэргийн агаарын нисэх хүчний хөгжилд сул тал байсан . Нисэгчид хавтгай талыг идэвхитэй эзэмшиж байсан, гэхдээ байлдааны босоо нислэгийг муу эзэмшсэн байв. Онгоцны хангалтгүй хуяглалт болон зэвсгээр сул хангагдсан тухайд ярьж болох юм. Цэргийн агаарын нисэх хүчний дайчин чанар нь нисэх онгоцны үйлдвэрүүдийг байлдааны шинэ машинуудыг нэвтрүүлэх боломж олгон, байлдан дагуулж байна.