Сибирийн ер бусын халуун кузбассын цасны хүмүүсийг ердийн газраас уулархаг Горная Шория руу /Уулын Шория / шилжин суурьшихад хүргэсэн байж магад.

Сүүлийн долоо хоногт Мрас-Су голын эх хавиар цасны хүн буюу алмас нэг бус удаа харагдах болжээ. Кемерово мужийн өмнө зүгт байдаг Горная Шория руу буюу Азассын агуйгаас ялимгүй хойд зүгт уг гол урсдаг бөгөөд сэтгүүлчид “цасны хүмүүсийн төрөлх гэр” гэж нэрлээд амжижээ.

Алмас буюу цасны хүмүүстэй уулзсан тухай хүмүүсийн ярианд итгэх эсэхийг хүн бүр өөрөө шийднэ биз. Тайгын нэгэн Тоз тосгоны загасчдын ярьж байгаагаар, том биетэй, бүх биеэрээ өтгөн үсээрхэг сонин хоёр амьтныг тэд харсан бөгөөд, эхлээд тэднийг бараан өнгийн хувцастай байна гэж боджээ. Гэтэл тэд Мрас-Сугийн эрэг дээрээс завинд суугаад цааш хөвжээ. Тэд ус ууж байсан бөгөөд, тэдэнтэй мэндлэхэд мэдрэхгүй байсан. Тиймээс загасчид тэдэнд юу тохиолдсон юм бол гэж сонирхох болжээ. Ер бусын энэ явдлын нэгэн гэрч Виталий Вершинин хэлэхдээ

«Тусламж хэрэгтэй байна уу? Тэд нөгөө тийш үстэй, сэгсгэр хойд хоёр хөлөөрөө гялалзаж явдаг. Ингэхдээ урд хоёр хөлөөрөө бут зайлуулан, уул өөд явжээ. Бид тэднийг баавгай биш гэж бодож байна. Яагаад гэвэл, баавгай дөрвөн хөлөөрөө гүйдэг. Эд бол яг л хүн шиг гүйж байсан» гэлээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, Азаасын агуйд хэвшсэн цасны хүмүүсийн хойд зүг рүү нүүж суурьших болсон шалтгаан нь бугчим халуунтай холбоотой байж мэдэх юм. Москвагийн хүн дүрстэй амьтныг судлах олон улсын төвийн захирал Игорь Бурцевын цасны хүнийг 50 орчим жил судлаж байгаа юм. Тэр энэ асуудлыг судлаж байдаг дэлхийн судлаачидтай хамтран ажилладаг юм. Учир нь гоминология буюу хүн дүрстэй амьтдыг судлах шинжлэх ухааныг одоогоор дэлхийн шинжлэх ухаан албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм. Цасан хүмүүс дэлхий дахинд амьдардаг, харин Оросын Горная Шорияд хамгийн олон тоогоор тархасан гэж Игорь Бурцев тэмдэглээд

«Эхэндээ бид уг амьтан нь чухамдаа бол хүн байна гэх дүгнэлтэнд хүрсэн. Учир нь тэр ярьж, хүн амьтантай холбоо тогтоож чадна. Энэ бол тэд хүн гэх гол шалгуур. Өөр нэг юм бол тэд хүнээс тэс өөр, ялгаатай. Тэд зэрлэг нөхцөлд амьдардаг, бараг л амьтны хэв маягтай амьдардаг, ямарч хөдөлмөрийн багаж зэвсэг үгүй, хувцас хунар болон гал хэрэглэдэггүй. Ингэхдээ нилээд оюунлаг. Тэдэнд зэвсэг байгаа. Тиймээс тэд амьдралын шалгууруудыг давж гарсан байх. Тэд өөр нэг хэмжүүрээс, тэр талын бус, шөнийн хэмжүүрт орсон. Тэд бие мах бодийн хувьд ч гэсэн хүнээс холдож, очиход хүнд хэцүү, бэрхшээлтэй, хүн ам бага тийм газрыг сонгосон ажээ» гэлээ.

Өнгөрсөн оны 10-р сард Бурцеваар удирдуулсан АНУ, Канад, Швед, Эстони болон ОХУ-ын төлөөлөлгчид оролцсон Олон улсын экспедиц Кузбассын Азассын агуйд очсон юм. Цасны хүмүүстэй тэд таараагүй, гэхдээ шавар шалан дээр үл мэдэх амьтны ноос наалдасан 45 размерын мөр үлдэсэн байсныг тэд олжээ. Оросын ШУА-ийн Санкт-Петербургийн Амьтны хүрээлэнгийн Цахим микроскопоор тэр ноосыг шинжилж үзэхэд кузбассын цасны хүн домог биш гэдгийг батлан нотлосон. Түүний ноос нь цасны хүнийхтэй адил болохыг тогтоожээ. Дэлхийн янз бүрийн өнцөг булангаас олдсон цасны хүний үс ноос ижил байдаг аж.

Тэд бүгдээрээ нэг гарал үүсэлтэй байдаг байна. Оксфордын их сургуулийн профессор Брайан Сакс цасны хүн байдаг эсэх тухай болон тэр нь хүний төрөл мөн үү гэх олон жилийн маргаан дээр цэг тавих төлөвтэй байна.Тэрээр хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашиглан, хүн очиход хэцүү бэрхшээлтэй газруудаар явж, тэндээс олдсон нууцгай амьдрагчдын шарилыг судлах ажилдаа ороод байна. Эрдэмтэд 12-р сард тэргүүний технологиудыг ашиглан дэлхийн нийтийг өөрсдийн ажлын дүнтэй танилцуулахаар төлөвлөж байна.