Орос, Монголын экологийн тусгай газруудаас үйлдвэрийн газар, аж ахуйн үуйл ажиллагаанаас Байгал нуурт цутган ордог Сэлэнгэ голын сав газарт үзүүлж байгаа нөлөөнд хамтран хяналт тавих хөтөлбөрийг боловсруулж байна. Хөтөлбөр оросын ба монголын нутаг дэвсгэрт Сэлэнгэ голын сав газрыг бохирдуулж байгаа гол гол эх сурвалжийн тухай мэдээлэл агуулах юм. Түүнчлэн Орос Монголын үйлдэврийн газруудаас хил дамнасан голын усанд үзүүлэх зохисгүй нөлөөг багасгах арга хэмжээний талаар мэдээлэл болон байцаагчдын хяналтын туршлага үргэлж солилцох юм. Орос, Монгол улсууд хил дамнасан усан байгууламжийн удирдлагын талаар цогц хандлага баримталж байна. Эдгээр хоёр улсаас хамгаалах, ашиглах нэгдсэн үзэл баримтлалыг боловсруулах юм. Урьд усны нөөцийн чанарыг хамтран хянах хөтөлбөрийг боловсруулж батласан. Байгал нуурт цутган ордог Сэлэнгэ голын сав газрын байдал нуурын экологид шууд нөлөөлж байна. Сэлэнгэ голын сав газар Оросын Буриадын нутаг дэвсгэрийн бараг 32 хувь эзлэж байна. Бүс нутгийн аж үйлдвэрийн 90, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 83 хувийг голын эрэг хавийн нутагт үйлдвэрлэдэг. Сэлэнгэ голын сав газрын Монгол ногдох хэсэг мөн адил дэд бүтэцтэй.