Пентагон АНДБН-т бөмбөгдөгч онгоц, шумбагч хөлөг онгоцуудынхаа тоог олшруулна гэж БХ-ын төлөвлөлтийн асуудал эрхлэсэн дэд сайд Роберт Шер мэдэгдлээ. «Бид Номхон далайн баруун хэсэгт Гуам дахь стратегийн баазаа бэхжүүлэх төлөвлөгөөнд өөр үүднээс хандана» гэж Шер АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимд сонсголын үеэр хэлжээ. Пентагон АНДБН-т нисэх хүчин, шумбагч хөлгүүдийг нэмэгдүүлэх тухай шинжээчдийн саналыг хүлээж авсан уу гэсэн асуултад тэр тэгж хариулжээ. Америкийн В-52 гурван бөмбөгдөгч онгоц болон наанадаж гурван шумбагч хөлгийг Гуамд байрлуулжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаанд ч илтгэл бэлтгэдэг Вашингтоны CSIS хүрээлэнгээс бүс нутагт Хятадын үр нөлөө улам өргөжиж байгаа учир цэргийн давууг хангахаар хэдэн шумбагч хөлөг Гуам руу явуулахыг Пентагонд зөвлөв. АНУ ойрын хэдэн жилд АНДБН-т Тэнгисийн цэргийн хүчээ зузаатгана гэж 6-р сард Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдэв. 2020 он гэхэд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бараг 60 хувь хөлөг онгоцыг энэ бүс нутаг руу явуулна.  Азид үр нөлөөгөө өргөжүүлэх АНУ-ын стратегийн хүрээнд авах арга хэмжээ амин чухал бүс нутгийн байдлыг тогтворжуулах үр дүнтэй болно гэж Пентагонд үзэж байна. Эдүгээ АНУ-ын 285 байлдааны хөлөг АНДБН-т төвлөрсэн. Хуучирсан олон хөлөг онгоцыг ойрын жилүүдэд солих юм.