Олимпийн наадам спортын дээд амжилтуудаараа бишрүүлсээр байна. 48 жилийн өмнө зөвлөлтийн гимнастикийн тамирчин Лариса Латынинагийн тогтоосон амжилт ч мөн эвдэгдлээ. Одооноос эхлэл олимпийн хамгийн олон медалийн эзнээр  америкийн усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс тодрох болов. Тэр олимпийн 19 медальтай. Лариса Латынина 18 медаль хүртэж байсан. Гэхдээ оросын эмэгтэй тамирчинд хувийн амжилт гаргасан ялалтын шагналууд нь илүү олон юм.

Энэ шавилхан биетэй эмэгтэйг спортын гимнастикийн төрлийн тэмцээнүүдэд харж болно. Телевизийн камерууд түүнийг байнга индэр дээр хайдаг, түүний нүүрний төрхөөр тэр чухам хэний төлөө байна гэдгийг ойлгохыг оролддог. Алдартай тамирчин бүх тамирчдын төлөө сэтгэл зовниж, санаа тавьж байдаг, гэхдээ тэр дүн тавихдаа шударга байдаг.

Лондонгийн тоглолтуудад телевизийн найруулагчид түүнийг мөн л анхаарлын гадна үлдээсэнгүй. Энэ удаа тэр усан спортын төрөл дээр үзэгчээр оролцож, Майкл Фелпсийг дэмжихээр иржээ. Тэгээд түүнийг хамгийн түрүүнд усан бассейны үзүүрт хүрэхэд Латынина үнэн сэтгэлээсээ баярлав. “Би Майклын ялалтын төлөө байна”гэж Лариса Латынина сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

Миний дээд амжилтыг эвдэх хүн гарсанд би чин сэтгэлээсээ баярлаж байна. 48 жилийн хугацаа өнгөрлөө шүү дээ. Би түүнд өөрийн дээд амжилтуудыг эргэж харалгүй, эгэл жирийн хүнээрээ үлдээрэй л гэж хэлэх байна. Яагаад гэвэл энэ бол амьдралын хамгийн гол зүйл юм. Би түүнд энэхүү рекордыг урт удаан хадгалж үлдээрэй гэдгийг хүсмээр байна.

Латынина  Майкл Фелпсд медаль гардуулахыг хүссэн. Гэтэл түүнд татгалзсан. “Журам бол журам, олимпийн наадмын шагнал гардуулах ёслолд бүх хүмүүсийг оруулдаггүй” гэж тэр гунигтай хэлсэн юм.

Лариса Латынина олимпийн шагналынхаа тоогоор дээд ажмилт тогтоогоод зогссонгүй, оролцогч болон үзэгчийн хувиар Олимпийн наадамд оролцсон тоогоороо ч тэр аврага юм. Лондонгийн Олимп бол миний оролцож байгаа 13 дахь наадам. “Энэ Олимп бусдаасаа өөр юм. Ингэхдээ өөрчлөгдөхгүй нэг зүйл гэвэл: тамирчдын хоорондын харилцаа нь байнга хүнлэг хэвээр үлдэсээр байгаа нь сэтгэл баярлуулж байдаг” гэж Лариса Латынина тэмдэглээд

«Манай охид, хөвгүүдэд төдийгүй бүх тамирчдад амжилт хүсье:  тэмцээнд гарах тэр мөчид чи зөвхөн өөрийнхөө хийх ёстой юмны тухай л бод. Бусад бүх бодлоо хая. Тэмцээн дуусахаас өмнө, чи яаж амжилттай гаргасан ч гэлээ, өөрийгөө ялсанд бүү тооцоорой.

Лариса Латынинагийн ойрын төлөвлөгөө нь гэвэл гимнастикийн тамирчдыг дэмжих. Одоогийн байдлаар Оросын эмэгтэй шигшээ багийн тамирчид багийн нийт дүнгээр мөнгөн медаль аваад байна. Тэдэнд хэцүү байгаа, учир нь ийм бүрэлдэхүүнээр баг анх удаагаа оролцож байгаа, тиймээс тэдэнд дэмжлэг хэрэгтэй. Индэрээс ч гэсэн мөн адил шүү гэж Ларисан Латынина онцлон тэмдэглээд

«Манай гимнастикийн тамирчид Олимпийн наадамд анх удаагаа гарлаа. Би тэднийг сайн хийсэн, гэхдээ зарим нэг алдаа гаргасан. Нэгдүгээрт, тэд бага залуу байна. Хоёрдугаарт, Олимп гэдэг бол маш их сэтгэл хөдлөл, тиймээс тэдний олонх нь тулгуураасаа унаж байсан. Гэхдээ америкийн гимнастикийн баг тамирчид маш сайн байсныг хэлэх нь зүйтэй. Тэд энэ шагналын жинхэн эзэд нь юм» гэлээ.

Харин Латынина оросын гимнастикийн тамирчдыг, эрэгтэй багийн нэгэн адил хүчээ нэгтгэж илүү амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд үзэгч бидэнд тэднийг дэмжих л үлдэж байна гэж алдартай тамирчин хэллээ.