ОХУ-ын Холбооны анагаах ухаан-биологийн агентлагийн тэргүүн Владимир Уйба Лондонгийн Олимпийн хятадын тамирчдын нууцыг тайлжээ. Түүний үзэж байгаагаар, Хятад улс зөвлөлтийн тамирчдыг бага наснаас нь бэлтгэдэг технологийг ашиглаж байна. “Энэ схем нь зөвлөлтийн үед үйлчилж байсан. Хятадууд юуг ч шинээр зохион бүтээгээгүй бөгөөд үүнийг бүрэн дүүрэн ашиглаж байна. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгч байна, ямарч сэргээш, ямарч биологийн идэвхитэй нэмэлт тэжээл үгүй” гэж Уйба лхагва гаригт Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний ярьснаар, Хятадын амжилтын үндэс бол “тодорхой аливаа нэгэн спортын төрөлд” генетикийн болон анатомын үүднээс ойртож очих бага насны хүүхдүүдийг нарийн шилж сонгон авч “ байдагт оршиж байна. “Байгалиас нэг нь гүйх, нөгөө нь сэлэх, гуравдахь нь буудлагад амжилт олох чанарууд өгөгдсөн байдаг” гэж тэр хэлжээ. Уйба тэмдэглэхдээ, Оросд зөвлөлтийн үеийн спортын бэлтгэлийг сэргээж эхлэж байна, харин Хятадад бол үүнийг төгс болгожээ.