Сансрын “Прогресс” хөлөг өнөөдөр ОУСС-д амжилттай залгагдлаа. Уг ажиллагаа москвагийн цагаар 5:18 минутад автомат дэглэмээр явагдав. “Прогресс”нь пуужин- тээгч “Союз” хөлгийг хөөргөсөн үеэс зургаан цагийн дараа анх удаагаа станцтай “хурдан схемээр” залгагдсан. Ердийн үед ийм ажиллагаа нь хоёр, гурван өдөр болж байсан. Сансрын ачааны хөлөг ОУСС-д 2600 гаруй кг ачаа тээвэрлэж ирсэний дотор түлш, кислород, туршилтуудын тоног төхөөрөмжүүд, эмнэлгийн хангамж, хүнс, ундны ус болон ОУСС-ын багийнханд явуулсан илгээмжүүд байна. Станц дээр оросын иргэн Геннадий Падалка, Сергей Ревин болон Юрий Маленченко, америкийн иргэд Жозеф Акаба болон Сунита Уильямс, түүнчлэн японы иргэн Акихико Хосиде нар ажиллаж байна.