Лондонгийн 2012 оны Олимпийн наадмын пүрэв гаригийн тоглолтуудад 18 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө. Лхагва гаригт оросын тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв. Софья Великая туялзуур жадны тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчныг удаалж, мөнгөн медаль хүртлээ. Манай шигшээ багийн цуглуулганд бас нэг мөнгийг Илья Захаров болон Евгений Кузнецов нар трамплины гурван метрийн өндрийн үсрэлтийн төрлөөр авчирлаа. Ольга Забелинская 29 км зайны дугуйн уралдаанд /хоёр дахь удаагаа/ хүрэл медаль хүртлээ. Одоо Орос улсын шигшээ баг 11 медальтай болоод байна. Хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл. Одоогийн байдлаар бид 10-р байранд байна. Эхний байранд Хятад /30/, хоёрдугаарт АНУ/29/ гуравдугаар байранд /12/.