Иракд сүүлийн хоёр жилд гараагүй их цус өнгөрсөн долдугаар сард асгарчээ. Тус улсын эрүүл мэндийн яам, дотоодыг хамгаалах болон батлан хамгаалах яамнуудын гаргасан тоо баримтаар 325 хүн алагджээ. Алагдсан хүмүүсийн дунд 241 энгийн иргэд, 40 полицынхан болон 44 цэрэг байжээ. Түүнчлэн, 697 хүн шархаджээ.