Орос улсын ерөнхийлөгч өнөөдөр Лондонд хийх богино хугацааныхаа аялалынхаа явцад олимпийн жүдо бөхийн тэмцээн үзэж, Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзалт хийв. Уулзалтын үеэр Путин, Кэмерон нар Сирийн асуудлыг хөндөх болно гэжэ Орос улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлэв. Их Британий ерөнхий сайдтай уулзах үеэр хоёр талын харилцааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ, эхний ээлжинд худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлуудыг хэлэлцэн ярилцана. Хоёр орны хоорондын барааны эргэлт 21,2 тэрбум доллар байсан. Энэ бол нилээд их хэмжээ, гэвч хоёр талын чадавхид нийцэхгүй гэж Песков хэллээ. Үүнтэй холбогдуулан ОХУ ын ерөнхийлөгч болон Их Британий ерөнхий сайд энэхүү чадавхийг бүрэн ашиглахын тулд юу хийх ёстойг хэлэлцэх юм. Песков мэдээлэхдээ, Путины хувийн ажлын аялалын тал хэсэг нь жүдо бөхийн барилдаан үзэхэд оршино гэв. Өмнө нь өрнөдийн ХМХ-үүд уламжлахдаа, Кэмерон Оросын ерөнхийлөгчийг Лондонгийн ХХХ Олимпийн наадмын жүдо бөхийн барилдаан үзэхэд нь хамт байж, сирийн байдлын асуудлаар тухайлбал, Башар Асадын дэглэмийг огцруулах тухай ярилцана гэж таамаглаж байсан. Песков их британий ерөнхий сайдын саяхны мэдэгдэлийг тайлбарлахдаа, Путин түүнтэй ярилцахдаа Сирийн ерөнхийлөгчийн огцрохыг зөвшөөрсөн мэт хэлжээ ” Бид үүнийг орчуулгын алдаа гэж үзнэ, ийм мэдэгдэл нь үнэн байдалд нийцэхгүй “гэжээ.