Оросын дугуйн уралдааны тамирчин Ольга Забелинская Лондонгийн Олимпийн наадмын хоёр дахь медалиа хүртлээ. Тэрээр 29 км зайн уралдааны дүнгээр 2008 оны олимпийн аврага америкийн тамирчин Кристин Армстронг алт авч, германы тамирчин Юдит Арндт мөнгө авлаа. Лондонгийн Олимпд Ольга Забелинская өмнө нь дугуйн спортын бүлгийн уралдааны төрлөөр хүрэл авсан.