БНХАУ-д өнөөдөр дэлхийн зэсвэгт хүчний томоохон армийн нэг Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ байгуулагдсныхаа 85 жилийн ойг тэмдэглж байна. Түүний эгнээнд 2,2 сая хүн байдаг.

Арми нь 1927 оны 8-р сарын 1-ний өдөр Наньчааны цэргийн хэсгийн гоминьданы засгийн газрын эсрэг гарсан бослогын дараа байгуулагдсан бөгөөд анхны нэр нь “Улаан арми” байжээ. 30- аад оны иргэний дайны үед Мао Цзедуны удирдлаган дор иргэний дайнд оролцож байсан.

Сүүлийн жилүүдэд Хятад улс нь батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлэхэд болон ХАЧА -ийн олон улсын хамтын ажиллагаанд бэлтгэх чиглэлд том алхам хийсэн. Хятадын зэвсэгт хүчнийхэн бусад орнуудын хамт цэргийн хамтарсан сургуулилтуудад идэвхитэй оролцож, гадаадын шинжээчдийг өөрийн цэргийн объектуудад урих болсон. 1998 оноос Хятад улсад үндэсний зэвсэгт хүчний байдал болон батлан хамгаалахын зардалын тухай мэдээг жил бүр нийтлэх болсон. 2012 онд батлан хамгаалахын зардал 106,4 их наяд доллар байх юм.

Сүүлийн жилүүдэд Хятад улс цэргийн зардлаа тууштай нэмэгдүүлсээр ирсэн. Үүнд тодорхой занлахийлэл харж байгаа Өрнөдийнхний шүүмжлэлд Хятад улс уламжлал ёсоор хариулахдаа, цэргийн байгуулалт нь дани ганц батлан хамгаалах шинжтэй бөгөөд гуравдагч орон руу чиглэгдээгүй гэжээ. Түүнчлэн, Хятадын удирдлага тэмдэглэхдээ, зэвсэгт хүчний хөгжил нь тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд БНХАУ зэвсгээр хөөцөлдөх буухиад оролцох төлөвгүй гэжээ.