Филиппинд 12 хүний амь насыг хөнөөсөн “Саола” хар салхи Тайваний зүг болон японы Рюкю/Окинава/ арлуудын зүг чиглэж явна гэж орхон нутгийн ХМХ үүд өгүүлжээ. Хамгийн сүүүлийн мэдээгээр хар салхины голомт филиппины Баско хотын зүүн-хойд хэсгээс 285 км зайд байжээ. Салхины дээд хурд нь цагт 150 км . Тайваны эрх баригчид хар салхи гарах тухай анхааруулжээ. Эргийн дүүргүүдэд болон уулархаг хотуудын оршин суугчид аюултай тулгараад байгаа тухай өмнө мэдээлсэн. Багахан оврын далайн хөлөг онгоцуудыг тэнгист үл гарахыг зөвлөж байна.

Бас нэгэн хүчтэй халуун орны салхи “Дэмри” Азийн номхон-далайн эргийн орнуудад заналхийлж байна. Өмнөд Солонгосын цаг уурын албаны мэдээлснээр, салхи тус улсын өмнө зүгээс Чеджу арал руу явж байгаа аж.