Сүүлийн үед Хятадын армийн удирдлага намын удирдлагуудаас хараат бус байдлаа улам илүү харуулах болжээ. Энэ тухай Токиод тараасан жил тутмын батлан хамгаалахын илтгэлд дурджээ.

Япон улсад уламжлал ёсоор жил бүр хэвлэгддэг батлан хамгаалахын асуудлын Цагаан номонд хятадын зэвсэгт хүчний техникийн дэвшилтүүдийг жагсаажээ. Энэ удаа японы шинжээчид хятадын армийн улс төрийн үүргийн тухай бас сануулжээ.”Цагаан номыг” зохиогчдын үзэж байгаагаар, Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ удирдлага сүүлийн үед бие даан мэдэгдэл, дүгнэлт гаргах нь олонтоо болжээ. Тэдгээр нь цэргийн барилга байгуулалтын тулгамдсан асуудалтай холбоотой төдийгүй гадаад бодлоготой ч холбоотой аж.

Өнгөрсөн жил Хятадын Ардын чөлөөлөх арми нь /ХАЧА/ Стратегийн удирдлагын удирдах газрыг байгуулжээ. Албан ёсны мэдээгээр шинэ удирдлага нь армийн шинэчлэх төлөвлөгөө болон ХАЧА-ийн стратегийн нөөцийн хувиарилалтын асуудлаар зөвлөмжийг болосвруулж байна. Шинэ бүтцийн судлаж байгаа багц асуудлуудын хүрээнд дэлхий дахины цэрэг-улстөрийн байдал мөн орж байна. Гадаадын олон шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь гадаад бодлогын салбарт шийдвэр гаргахад цэргийн өсөн нэмэгдэж байгаа нөлөөг харуулж байгаа аж.

Зарим тохиолдолд цэргийнхний зүгээс шийдвэртэй саналууд гардаг. БХЯ-ны хамгийн гол тархи болох төвүүдийн нэг Стратегийн судлагааны хүрээлэнгийн захирал хошууч-генерал Цзинь Инань саяхны нэгэн өдөр хийсэн мэдэгдэл нь их шуугиан тарьсан. Хятадын генерал мэдэгдэхдээ, Дяоюйдао/японоор Сенкаку /арлууд Токиод хамааралтай тухай маргаан нь “дэндүү нарийн” гэжээ. Түүний үзэж байгаагаар, Бээжин Токиогийн өмнө Рюкю олтригийн/ Зүүн-Хятадын тэнгисийн хэсэг арлууд бөгөөд тэдгэрийн тал хэсэг нь Японы Окинава мужийн Сенкаку арлуудад ордог /асуудлыг таивх ёстой гэжээ.

Азийн асуудлаар мэргэшсэн Оросын шинжээч Виктор Павлятенкогийн үзэж байгаагаар, хятадын зарим нэг генералуудын эрс хурц мэдэгдүүлгээс юуны өмнө Хятадын цэрэг-улс төрийн булингартай шийдвэрүүд илүүтэй түгшээж байна. Гэхдээ түүний үзэж байгаагаар, хятадын гадаад бодлогыг шидвэртэй үзэл бодлууд тодорхойлохоос болгоомжлох хэрэггүй аж. Ийм маягаар тус улсын батлан хамгаалах зардалууд зөнгөөрөө өсч байгаа нь тус улсын дайчин шинж нэмэгдэж байна гэж үзэж болохгуй юм гэдэгт Виктор Павлятенко итгэлтэй байна.

«Ямарч үед, бүх юм чадавхаас биш, харин тус улсын удирдлагын улстөрийн төлөвүүдээс шалтгаалж байсан. Өнөөдрийн байдлаар хэн нэгэнд зангалхийлэх хүсэл эрмэлзэл болон өөрт тулгамдсан асуудлуудыг аливаа хүчний аргуудыг ашиглан шийдвэрлэх арга барил хятадын удирдлагад үгүй. Цэргийнхэн болон улс төрийн удирдагчдын хоорондын зөрчилдөөний хувьд гэвэл, тэдний тухай ярьж болно гэж би бодохгуй байна. Пентагон мөн Обамагийн зарим бодлогуудаар сэтгэл дундуур байгаа. Гэхдээ энэ нь АНУ ын улстөрийн удирдлагад хагарал гарсан гэсэн үг биш юм» гэж Виктор Павлятенко хэллээ.

Виктор Павлятенкогийн үзэж байгаагаар, энд хамгийн хэцүү асуудал бол армийн дотоод үүрэгтэй холбоотой асуудал юм. Гадны ажиглагчийн хувьд олон юм хаалттай хэвээр байна. Гэхдээ албан ёсны хэвлэлүүдэд олонтоо гарах болсон зэвсэгт хүчний уян хатан шинжийн тухай уриалагууд юуг хэлж байна вэ гэвэл зарим намын удирдлагууд болон Хятадын ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ удирдлагын бүх юм тийм ч таатай биш байгаа бололтой. Сүүлийн үед Хятадын ХМХ-үүдэд “армийн соёлтой аюулгүй байдал “гэх томъёо гарч ирэх болжээ.

Энд чухамдаа үзэл суртлын цэвэрлэгээ болон намын шудрага шугамын тухай яригдаж байна. Армийн хэвлэлүүдийг үзэхэд ХАЧА нь хятадын шинэ удирдагчдын засгийн эрхэнд ирэхтэй холбоотой үзэл суртлын тэмцэлээс гадуур үлдээгүй аж.“Цзефанцзюнь бао” армийн сонины тэмдэглэж байгаагаар, “намын зарим нэг боловсон хүчнүүдийн дунд үнэт зүйлсийн үнэлгээний мэдрэмж болон ухамсрыг бууруулах, намын үзэл бодлыг талхидан хаях, зарчмын асуудлуудад эргэлзэх явдал үзэгдэж байгаа ” аж. Ийм маягийн дүгнэлт гарч ирэх болсон нь зүгээр нэг жижүүрийн сануулга биш юм. Энэ нь хятадын нийгмийн зэвсэгт хүчнийг хөндөөгүй байхын аргагүй хүнд асуудлуудыг харуулж байна.