«Соёны нурууны дуу хөгжим-2012» олон улсын эстрадын дууны тэмцээн 8-р сарын 10-12 өдрүүдэд БНТыва Улсад явагдана. Оросын 13 бүс нутаг болон ТУХН-ийн гишүүн ба бусад гадаад улсын бүтээлч залуучууд энд цугларна. Эдгээр нь Хятад, Түрк, Украйн, Казахстан, Монгол, Халимаг, Башкортостан, Саха-Якут, Уулын Шори зэргийн дуучид юм. Тэмцээний хүрээнд орчин цагийн эстрадын дууг угсаатны өнгө аястай хослуулсан байна. Энэ оны тэмцээний Гран-при шагнал гурван мянган доллар байна. Түүнээс гадна бүх шагналтанд мөнгөн шагнал, өргөмжлөл, оролцогчдад бэлэг дурсгалын зүйл гардуулна.