Байгал нуурын хилэм ховор төрлийн хувьд Оросын Улаан номоос хасагдаж болзошгүй. Байгал нуурын сав газрын загас агнуурын ба усны биологийн нөөцийг хэвээр хадгалах газрын мэргэжилтнүүд Байгал нуур ба Сэлэнгэд 1 сая гаруй хилмийн жараахай хийн шилжүүлжээ. Хилмийг нөхөн сэргээх ажил 2012 оны төрийн даалгаварын хүрээнд хийж дуусав. Хилэм бол Байгал нуурын хамгийн эртний том загас юм. Байгалийн нөхцөлд хилмийг хөнөөж мэдэх «дайсан» алга. Далд загасчид л аюул учруулсан юм. Хилмийг ийнхүү нөхөн сэргээж, хамгаалвал хэдэн жилийн дараа ийм загас барихийг зөвшөөрөх бололтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.